“Зуны XXXI олимп” шуудангийн маркийн анхны өдрийн нээлт боллоо
“Зуны XXXI олимп” шуудангийн маркийн анхны өдрийн нээлт МҮОХ-ны байранд өнөөдөр боллоо.
Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэй. Энэхүү маркийг Бразил улсад зохиогдох олимпийн наадмыг тохиолдуулан ОУОХ болон МҮОХ-ноос зохих зөвшөөрлийн дагуу хэвэлжээ.
Тус марканд Бразил улсын далбаа, Рио-де-Жанейро хот, Аврагч Христ хөшөө, олимпийн медаль, олимпийн таван цагариг зэргийг дүрсэлсэн ба зарим спортын төрлийг оруулсан байна.
Сэдвийн нэр: Зуны XXXI олимп
Маркийн нэр төрөл: 1 номинал (1 хуудсанд 20 ширхэг)
Сэдвийн дугаар: 1013 /4046/
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2016.07.28
Нүүрний үнэ: 1000 төгрөг
Хэвлэгдсэн тоо: 10,000 ширхэг
Анхны өдрийн дугтуй: 250 ширхэг
Маркийн хэмжээ: 30x40 мм
Хэлхээний хэмжээ: 150x230 мм
Хэлхээний арга: Офсет хэвлэл, 4 өнгө
Зураач: Ч.Бат-Эрдэнэ
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ