Ширэн бээлийтнүүд Риод очлоо

Зуны XXXI олимпийн наадам Бразилийн Рио-де-Жанейро хотноо эхлэхэд 8 хоног үлдлээ. Монголын баг тамирчдын түрүүч боксын төрөлд хүч үзэх баг тамирчид өчигдөр Риод хүрэлцэн очжээ. Риогийн рингэн дээр манай улсаас зургаан тулаанч хурд, хүчээ сорих бөгөөд Боксын багт Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Энхтайван нар багтжээ.

Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар өрсөлдөнө.

“Рио-2016” олимпийн наадмын боксын төрөл ирэх сарын 6-21-нд болно.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ