Сумогийн ДАШТ Улаанбаатар хотноо болох гэж байна
Сумо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, Их аварга Харумафүжи Д.Бямбадорж тэргүүтэй бөхчүүд эх орондоо ирээд байна.
Монголд анх удаа зохион байгуулагдах сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд болох юм. Тус тэмцээнд дэлхийн олон орны сумочид өрсөлдөх бөгөөд тэмцээн энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ