Риогийн олимпид Оросын 40 хүртэл тамирчин л оролцож магадгүй гэв
Олон улсын олимпийн хороо(ОУОХ)2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадамдОросын шигшээ багийгоролцуулахгүй байхаас татгалзсан хэдий ч, шигшээ багийнтамирчдын 90 хүртэл хувь нь олимпийн “гадна” үлдэж мэдэхээр байгаа юм.Оросын тамирчдын олонхи ньРиогийн наадамд оролцох шалгуурт тэнцэхгүй байж мэднэ гэжбританийн “Телеграф” сонинд бичжээ.
Сэргээшийн хэрэгт холбогдолгүй байх нь эдгээрээс хамгийн гол шалгуур юм. Гэвч ОУОХРиогийн олимпийн наадмын өмнө сэргээшийн хангалттай хатуу шинжилгээ хийлгээгүй хэмээн таамаглаж буй тэр тамирчдыг тэмцээнээс хасахын тулд бие даасан шинжээчийн үйлчилгээ авч байгаа ажээ.
Үүний дараа бараг 400 тамирчин оролцож болох Оросын шигшээ багийн тоо ердөө 40 болж цөөрч мэднэ гэж британийн сонинд бичсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ