Оросын шигшээ багийг олимпид оролцуулахаар болов
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд Оросын олимпийн шигшээ багийг бүхэлд нь оролцуулахыг хориглох тухай шийдвэрийг долдугаар сарын 24-ний ням гарагт гаргана хэмээн “The Mail on Sunday” сонин мэдээлж байсан. Тэгвэл Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) гүйцэтгэх хороо телевизээр хийсэн бага хурлын явцад Оросын шигшээ багийг Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд бүхэлд нь оролцуулахаар шийдвэрлэжээ. ОУОХ-ны сайтад ингэж бичсэн байна.
Ингэхдээ тус хороо спортын зарим төрөлд багуудын тодорхой тамирчдыг оролцуулах эсэх тухай бүх бүрэн эрхийг олон улсын холбоодод шилжүүлжээ. Оросын олимпийн хорооны (ООХ) ерөнхийлөгч Александр Жуковхуралдаан дээр үг хэлсэн байна. Орос улс болон ООХ олон улсын бүх байгууллага, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) болон ОУОХ-ны комиссуудтай бүх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг тэр батлан хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ