70 дахь их аварга Д.Бямбадорж 8 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын барилдаан буюу Нагоя башёд мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Японы эзэн хааны 8 дахь цомоо авлаа. Тэрээр13 даваа 2 унаатайгаар макүүчид ийнхүү түрүүлсэн бөгөөд сүүлийн 3 өдрийн барилдаанд босоо байж энэхүү алдарын эзэн болсон юм.

Озеки Кисеносатог 5 дахь өдөр барьцнаас түрж хөөгөөд урамтай давсан бол Озеки Гойёдог Бямба гарагт зайлж мушгиад, сүүлийн өдөр Харүхо аваргыг барьцны илүү байдлаас түрж хөөгөөд Эзэн хааны цомыг хүртлээ. Түүнтэй Хакүхо, Кисеносато нар хүчтэй өрсөлдсөн бөгөөд Хакүхо аварга 14 дэх өдөр Кисеносатод унасанаар өрсөлдөөнөөс гарсан юм.

Мөн манай бөхчүүдээс озеки цолоо хамгаалан барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдөр 8 дахь даваагаа аван Озеки цолоо хамгаалан үлдэв. Манай Маэгашира цолтонууд бүгд амжилттай барилдаж чансаа ахих болсон ба маэгаширагийн 10-аас босч барилдсан Такайнова н.Баасандорж 12-3 гэсэн амжилт үзүүлж түрүүлэх өрсөлдөөнд сүүлийн өдөр хүртэл тэмцсэн юм.

Монгол Улсын заан Р.Давааням агсаны хүү мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн амжилт дараа дараагийн башёд үргэлжлэн ахих болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ