Ширэн бээлийтнүүд Риог зорилоо

Зуны XXXI олимпийн наадам Бразилийн Рио-де-Жанейро хотноо эхлэхэд 12 хоног үлдлээ. Монголын баг тамирчдын түрүүч боксын төрөлд хүч үзэх баг тамирчид өнөөдөр Бразил улсыг зорив. Риогийн рингэн дээр манай улсаас зургаан тулаанч хурд, хүчээ сорих бөгөөд Боксын багт Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Энхтайван нар багтжээ.

эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат

“Рио-2016” олимпийн наадмын боксын төрөл ирэх сарын 6-21-нд болно.

Ширэн бээлийтнүүддээ өндөр амжилт хүсье.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ