Олимпийн хэвлэлийн төвийг боолуудыг оршуулсан газарт барьжээ
Олимпийн наадмын өмнө Бразил улсад дуулиант хэрэг мандав.Британийн сэтгүүлчдийн бичсэнээр, олимпийн наадмын төлөөлөгчид дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудтай уулзаж байх Рио-де-Жанейрогийн хэвлэлийн төвийг хар арьстан боолуудыг оршуулсан газарт барьжээ. Үхэгсдийг доромжилж, түүхийн дурсгалт газрыг сүйтгэсэн хэмээн барилгачдыг буруутгаж байнагэж “Гардиан” сонинд бичжээ.
Угсонинд дурдсанаар,Олимпийн паркаас холгүй орших “Barra Media Village 3” хэвлэлийн төвийгкиломбу гэдгээр нь мэдэх оргодол боолуудыг нутаглуулсан газар дээр барьсан байна.
“Нэгэн орой цахилгаан хөрөө барьсан барилгачид энд ирж,бүх зүйл, түүний дотор олон зуун жилийн настай модуудыг устгасан. Энэ газарт миний өвөг дээдсийг нутаглуулсан юм. Би энэ газрыг ариун газар хэмээн үздэг” гэж “Camorim Quilombo” хөдөлгөөний удирдагч Адилсон Батиста Алмейда хэлжээ.
Боолуудын хойч үеийнхэнэнэ газрыг эзэмших эрх олж авахаар олон арван жил хөөцөлдсөн юм гэж тэд нотолж байна. Гэвч Рио-де-Жанейро хотын эрх баригчид энэ газрын түүхэн үнэ цэнийн тухай анх удаа л сонсож байна хэмээн мэдэгджээ. Түшмэдийн хэлснээр, оршуулгын газрын талбай нь хувь хүмүүсийн мэдэлд байдаг бөгөөд тэд улсын захилагыг л биелүүлсэн байна.
Бразилд олимпийн наадам наймдугаар сард эхлэх бөгөөд тус орон эдийн засаг, улс төрийн хямралд орсон нөхцөлд олимп болох юм.Үүнээс гадна, ерөнхийлөгчийг огцруулах санал хураалт Олимпийн наадмын үеэр болох ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ