Монголоос дугуйн спортын Дэлхийн аварга төрлөө

Щвейцарь улсад зохиогдож буй Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Б.Тэгшбаяр бөөн гараат төрөлд оролцож залуучуудын дэлхийн аварга болсон байна. Ингэснээр Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Харин мөнгөн медалийг Чех Улсын тамирчин Данель Бабор, хүрэл медалийг Италийн тамирчин Морено Марчетти хүртжээ. Б.Тэгшбаяр нь Сүхбаатар аймгийн "Шилийн богд" клубийн тамирчин бөгөөд ийнхүү дэлхийн аварга болсон юм. Түүний бэлтгэл сургуулилтыг Англи улсын иргэн Bugden Scottхариуцаж хийлгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ