Сайд С.Ламбаа Олимпод оролцох чөлөөт, байт харвааны тамирчдаа зоригжууллаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан чөлөөт бөх,байт харвааны тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай өчигдөр Говь цогцолборын бэлтгэлийн зааланд очиж танилцлаа.
Рио-2016 зуны олимпын наадамд анх удаа спортын 9 төрөлд 50 эрх авчтүүхэндээ Монгол улс хамгийн олон тамирчин оролцохоор болоод байгаа юм. Эрүүл мэнд, Спортын Сайд С.Ламбаа тамирчдын бэлтгэл сургуулилтанд оцгой анхаарч тэмцээн уралдаандаа амжилт гаргахыг хүслээ. Мөн Олимпын наадам эхлэхээс 10 хоногийн өмнө очсон байх учраас тамирчдын хувьд цагийн зөрүү гарч, амжилттай оролцох боломжтой гэв. Манай орны тамирчдын хувьд Чөлөөт бөхийн Эрэгтэй 6, Эмэгтэй 4 тамирчин, Байт харваа 1тамирчин Олимпын эрхээ аваад бэлтгэлээ бүрэн хангаад байна. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт заал тоног төхөөрөмж тэмцээнд явах зохион байгуулалтад сэтгэл өндөр байгаа мөн улам хичээж амжилт гаргана гэдгээ ч сайддаа уламжиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ