Төвбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

Монголбанк энэ долоо хоногт гадаад худалдааны дуудлага худалдаанд оролцсонгүй. Хуваарь ёсоор өнөөдөр болсон дуудлага худалдаанд банкууд 1438.28 төгрөгийн дундаж ханшаар 22.5 сая ам.доллар худалдах, 233.96 төгрөгийн дундаж ханшаар 52 сая юань худалдан авах санал ирүүлсэн.

Гэсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн валютын своп хэлцэл ч хийгээгүй бөгөөд зах зээлд гадаад валют нийлүүлэх шаардлага одоогоор байхгүй гэж үзжээ.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Энд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ