Эрлийз дээд ба бага насны ангилалд түрүүлсэн хүлгүүд
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орлоо. Газар газрыншандаст95 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас:
1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр. Уралдаанч 10 настай Б.Анхзориг
2.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хонгор. Уралдаанч долоон настай О.Батбаатар
3.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. Уралдаанч есөн настай Г.Эхтэнгэр
4.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач С.Лувсанбалдангийн халтар. Уралдаанч 16 настай Т.Сүх-Очир
5.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, уяач Н.Ганболдын өсгий цагаан хул. Уралдаанч 12 настай С.Хүдэрчулуун
6.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, ЗХ-ний 232-р ангийн уяач О.Батболдын Үзэм бор. Уралдаанч 11 настай Г.Отгонбаяр
7.Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содномын хар. Уралдаанч 13 настай Э.Хадбаатар
8.Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, уяач Ж.Мөнхтөрийн хонгор халзан. Уралдаанч 11 настай Я.Мөнх-Эрдэнэ
9.Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, уяач Я.Батжаргалын халтар. Уралдаанч 14 настай М.Мөнхбаатар
10.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд. Уралдаанч 11 настай Х.Содномдорж
Харин эрлийз бага насны ангилалд 63 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Архангайаймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Х.Энхтайваны хүрэн халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Болдбаатарын бор, айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Х.Улам-Өрнөхийн сартай хүрэн,айргийн дөрөвт Завханаймгийн Тэссумын уугуул, Т.Ган-Одын халтар, айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар даага тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг танилцуулах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ