Эрлийз дунд ангилалд Ш.Лхамсүрэнгийн саарал түрүүллээ
Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангилалын хурдан хүлгүүд морьд барианд орлоо. Газар газрын шандаст 125 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн сааралтүрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Э.Анарын хонгор, айргийн гуравт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр,айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд тус тус хурдалжээ.
1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн саарал. Уралдаанч есөн настай Р.Буянжаргал
2.Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Н.Анарын хонгор. Уралдаанч долоон настай Б.Очирням
3.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр. Уралдаанч 11 настай Г.Эрхэмнамдагбаяр
4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, уяачМУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр. Уралдаанч есөн настай М.Батцоож
5.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд. Уралдаанч 11 настай Х.Содномдорж
6.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач З.Батбаярын хул. Уралдаанч 11 настай Ө.Эрдэнэбаатар
7.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр. Уралдаанч есөн настай М.Анхзориг
8.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, уяач Ц.Цогтбаатарын хонгор. Уралдаанч 13 настай Э.Ган-Эрдэнэ
9.Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар. Уралдаанч 14 Н.Амарбаясгалан
10.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэвийн хүрэн. Уралдаанч 14 настай Э.Мягмардорж хүү унаж тус тус хурдлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ