Боксын Х.Хас-Эрдэнэ ”Рио-2016” олимпийн шүүгчээр томилогдлоо

Монголын боксын холбоо, AIBA буюу Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ "РИО-2016" олимпийн их наадмын боксын тэмцээнийг шүүхээр боллоо. Тэрбээр Венесуэль улсын Варгас хотноо болсон Мэргэжлийн боксчдод Олимпийн эрх олгох тэмцээний үеэр олимпийн шүүгчийн "виз"-ээ гардан авчээ.

Х.Хас-Эрдэнэ ийнхүү 70 жилийн түүхтэй Монголын боксын спортоос олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа хоёр дахь хүн болж байна.

"АФИН-2004","БЭЭЖИН-2008" оны олимпийн их наадамд Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан шүүгчээр ажиллаж байсан юм.

#b22222;">РИО-2016 ОЛИМПИЙН НААДАМД АЖИЛЛАХ МОНГОЛЫН ШҮҮГЧИД:

1. М.Бөхбат /жүдо/

2. Б.Төмөрбаатар /чөлөөт бөх/

3. Х.Хас-Эрдэнэ /бокс/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ