Э.Сумьяа олимпийн наадамд зодоглоно
UWW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МҮОХ-нд албан бичиг ирүүлж ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяагийн эрхийг сэргээж Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд оролцуулах болжээ.
Мөн Эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр украиний бөх Ален Засеев /125 кг/, Андрей Квятковский /65 кг/, польшийн бөх Магомед Мурад Гажиев /65 кг/ нарын олимпийн эрхийг сэргээсэн байна. Харин беларусын бөх Юсуп Жалиловын /125 кг/, украиний бөх Оксана Гергель /эмэгтэй 58 кг/ нарынэрхийг сэргээсэн тухай мэдээлэл байхгүй байна. Эрхийг нь хасаад сэргээсэн бөхчүүдийн оронд олимпийн эрх авсан бөхчүүдийг олимпийн наадамд хэрхэн оролцуулах талаар одоохондоо мэдээлэл алга байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ