Б.Хонгорзул “Дети Азии” наадмын анхны алтан медалийг авчирлаа
ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхлэсэн олон улсын 6 дахь удаагийн “Дети Азии” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд өчигдөр эхэлж эхний өдөр хөвгүүдийн 35, 46, 58, 76 кг, охидын 32, 40, 52 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Чөлөөт бөхийн тэмцээнд Азербайжан, Вьетнам, Казахстан, Киргиз, Йемен, Монгол, Тажик, ОХУ-ын бүрэлдхүүний Бүгд найрамдах улс, муж, хязгаар, хотын бөхчүүд өрсөлдөж байна.
Эхний өдөр охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн бөх Б.Хонгорзул түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа. Түүнээс гадна охидын 40 кг-ын жинд мөн аймгийн бөх Т.Цээням мөнгө, хөвгүүдийн 46 кг-ын жинд ”Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөх Н.Наранхүү, 58 кг-ын жинд Баянхонгор аймгийн бөх Э.Бямбадорж хүрэл медаль хүртжээ.
Хөвгүүдийн 35 кг-ын жинд 8 бөх зодоглосноос манай бөх Г.Энхням нэгдүгээр тойрогт тажикийн бөх Саидов Шокруктай барилдаж ялагдаад 4:14 онооны харьцаагаар дийлджээ. 46 кг-ын жинд8 бөх барилдсанаас манай Н.Наранхүү нэгдүгээр тойрогт киргизийн бөх Турсукалиев Улукбекийг ялж дараа нь оросын бөх Айсен Никифоров 8:8 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө өвдөг шороодуулжээ. 58 кг-ын жинд 10 барилдсанаас манай бөх Э.Бямбадорж нэгдүгээр тойрогт якутын бөх Илья Бочкарёвыг ялж дараа нь оросын бөх Никита Софронов 3:6 онооны харьцаагаар ялагдаад хүрэл медалийн төлөө киргизийн бөх Умаров Нурманыг 14:8 онооны харьцаагаар хожжээ. 76 кг-ын жинд 7 бөх барилдсанаас манай бөх Р.Мөнхбаяр нэгдүгээр тойрогт казахстаны бөх Уркимбай Бекзатад дийлджээ.
Медалийг өнөөдөр гардуулах бөгөөд хөвгүүдийн 38, 50, 63, 85 кг, охидын 34, 44, 57 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Хөвгүүд
35 кг 1. Дмитрий Илларионов /ОХУ/
2. Саидов Шокрук /Тажик/
3. Дмитрий Григорьев /ОХУ/
4. Эрдэм Борокшанов /ОХУ/
5. Ганбаатарын Энхням /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
46 кг 1. Айсен Никофоров /ОХУ/
2. Ораз Жасулан /Казахстан/
3. Нармандахын Наранхүү /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
4. Монгуш Чаяан /ОХУ/
58 кг 1. Туран Байрамов /Азербайжан/
2. Никита Софронов /ОХУ, Якут улс/
3. Энхбаярын Бямбадорж /Баянхонгор аймаг/
4. Б.Ассилбек /Казахстан/
76 кг 1. Уркимбай Бекзат /Казахстан/
2. Семён Манелюк /ОХУ/
3. Максим Лубянецкий /ОХУ/
4. Виталий Стребков /ОХУ/
5. Рэнцэндоржийн Мөнхбаяр /Багануур дүүрэг/
Охид
32 кг 1. Лучана Бекбаулова /ОХУ/
2. Марал Тангирбергенова /Казахстан/
3. Саина Малышева /ОХУ/
4.Энхболдын Бум-Аюуш /Баянхонгор аймаг/
40 кг 1. Дарья Мануил /ОХУ/
2. Түмэнбаярын Цээням /Баянхонгор аймаг/
3. Нгуен Ти Фонг /Вьетнам/
4. Аяжан Мархашева /Казахстан/
52 кг 1. Болдсайханы Хонгорзул /Баянхонгор аймаг/
2. Дарина Абен /Казахстан/
3. Шоира Раджабова /ОХУ/
4. Наталья Агеева /ОХУ/
МЧБХ. Д.Өлгийсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ