WADA 10 дугаар сарын 1-н хүртэл мельдонийг зөвшөөрлөө

“WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдоний бага хэмжээгээр илэрсэн бол хэвийн гэж зөвшөөрлөө. Тэр хугацаанаас хойш допингийн шинжилгээгээр мельдоний илэрвэл тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасна.” гэж тус агентлагийн хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд дурджээ.

WADA-гаас 2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр мельдонийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориотой эм, эмийн бэлдмэлийн жагсаалтанд оруулсан юм. Гэхдээ WADA-гийн зүгээс мельдонийн тамирчны биеэс гадагшлах хугацааны шинжилгээг дахин хийж 2016 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар тухайн тамирчны бие бялдар дахь мельдонийн хэмжээ 5 микрограммаас хэтрээгүй бол түүнийг хариуцлагаас чөлөөлнө гэсэн шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сардгаргаж байсан юм.

Харин энэ удаа 2016 оны гуравдугаар сарын 1-нээс мөн оны аравдугаар сарын 1-ний хооронд авсан допингийн шинжилгээгээр 1 микрограмм мельдоний илэрсэн бол тухайн тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хасахгүй, энэ хугацаанаас хойш мельдоний хэрэглэсэн бол хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн гэж үзнэ гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар мельдоний илэрсэн тамирчдын тоо бараг гурван зууд хүрээд байгаа билээ.

Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ