М.Анхцэцэг Дэлхийн Залуучуудын аварга болжээ

Гүржийн Тбилис хотод зохиогдож буй Дэлхийн Залуучуудын Аварга шалгаруулах тэмцээнд манай улсын Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өчигдөр амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртжээ. Тэрээр тустэмцээнд огцом өргөлтөөр 115кг өргөж Мөнгөн медаль, түлхэлтээр 138кг өргөж Алтан медаль, нийлбэрээр 253кг буюу аваргаас 1кг дутуу өргөж мөнгөн медаль хүртсэн өндөр амжилтыг үзүүлсэн байна. Ийнхүү М.Анхцэцэг Тбилисийн тэнгэрт төрийнхээ далбааг мандууллаа.

М.Анхцэцэг Риогийн олимпод оролцох эрхээ авсан манай шилдэг тамирчдын нэг юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ