“Чингис хаан” гран при 13:00 цагт эхэлнэ
Дэлхийн чансааны оноо олгох “Чингис хаан” гран прижүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөлгөөн болон бөхчүүдийн оноолт олгох сугалаа өчигдөр болсон юм.
Дэлхийн 187 оронд шууд дамжуулах энэтэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Тодруулбал, тэмцээн зохион байгуулагчийн давуу хувиар манай улсаас нэг жинд дөрөв, нийт 56 тамирчин оролцоно. Харин бусад улсаас:
БНХАУ-ын 23,
БНСУ-ын 6,
ОХУ-ы 14,
Азербайжены 9,
Чехийн 2,
Японы 7,
Казахстаны 4,
Люксембургийн 1,
Хорватын 3,
Кубын 3,
Кыргызстаны 3,
Словен улсын гурван тамирчин оролцох юм байна.
Өнөөдөр хэсгийн барилдаанууд 13:00 цагаас эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх бол медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ.Харин маргааш эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн аваргууд тодорно. Сүүлийн өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм. Түрүүлсэн бөхийг 100 мянган ам.доллараар байлах юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ