УЕФА Европын АШТ-ний медалийг танилцуулав
Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА) болон Францад болж байгаа Европын АШТ-ийг зохион байгуулагчид уг тэмцээний шагналтнуудад гардуулах медалийг танилцуулав.
УЕФА-гийн удирдлага болон Франц улсад үргэлжилж байгаа Европын АШТ-ийг зохион байгуулагчид уг тэмцээний нэг, хоёрдугаар байр эзэлсэн багуудыг шагнах медалиудыг танилцуулжээ. Медалийг швейцарийн “Faude & Huguenin” компанид хийсэн байна.
Ингэхдээ хүрэл медаль гардуулахгүй ажээ. “Алт, мөнгө гэсэн хоёр багц медаль хийсэн юм. Багц бүр нь тус бүрдээ 40 медальтай. Энэ тэмцээний дүнгээр хүрэл медаль гардуулахгүй” гэж УЕФА-гийн хэвлэлийн алба мэдээлснийг хэвлэлд дурджээ.
Швейцарийн “Faude & Huguenin” компани нь ийм төрлийн тэмцээний шагналын медалийг хийдэг УЕФА-гийн уламжлалт түнш бөгөөдтухайлбал тус компани хөлбөмбөгийн аварга багуудын тэмцээнд түрүүлэгчдийн шагналын медалийг хийж байсан юм байна.Евро-2016 тэмцээний шагналтнуудынмедаль бүр нь 150 грамм жинтэй, харин диаметр нь ердөө 6 сантиметр юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ