А.Мөнх-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр нар Хөлөнбуйрт түрүүлжээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ.
57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт,ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, 65 кг- ын жинд “Хасу-Мегастарс” клубийн бөх, олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр алт, мөн клубийн бөх Энхтуяагийн Тэмүүлэн мөнгө, мөн клубийн бөх Батсуурийн Наранболд хүрэл, 74 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж мөнгөн медаль авчээ.
57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн бөх Б.Түмэнцогт, 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн бөх, спортын мастер Б.Батсүх, мөн клубийн бөх Б.Цогтгэрэл нар Ү байр эзлэжээ.
Тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, шүүгчээр олон улсын шүүгч М.Баярсайхан, Ц.Сэрээтэр нар оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ