Оросын хөнгөн атлетикийнхныг олимпид оролцуулахгүйг дэмжив
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Лозанна хотод хийсэн дээд хэмжээний уулзалтаараа Оросын шигшээ багийг 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн нааламд оролцуулахгүй гэсэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) шийдвэрийг дэмжжээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
ОУОХ-ны шийдвэр нь зөвлөмжийн шинжтэй юм. Гэвч Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шийдвэрийгэсэргүүцэхээр Лозанна дахь Спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг хэлэлцэж байгаа ажээ.Нэхэмжлэл гаргах эрх бас тамирчин бүрт байгаа юм.
Оросын олимпийн шигшээ багийг тэр чигт нь олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргахгүй гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах бас мэдэгджээ. Үүнээс гадна, Рио-д оросын хөнгөн атлетикчид ч очиж болохыг тэр үгүйсгээгүй байна.
“Оросын тамирчин бүр олимпийн наадамд оролцох зөвшөөрлийг олон улсын спортын холбоодоос л авч болно. Олимпийн наадамд оролцох оросын тамирчид оросын багийн гишүүн, Оросын олимпийн хорооны төлөөлөгчийн хувиар олимпийн наадамд оролцох болно” гэж Бах тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ