Монгол Улс хар жагсаалтын аюулаас мултарлаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Терроризмтэй тэмцэх тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр манай улс Олон улсын терроризмтой тэмцэх байгууллага, ОУВС, FATF, Дэлхийн банк зэргийн хар жагсаалтад орохооргүй болсон байна.
Мөн Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, түүний чиг хандлага, гэмт хэргийн арга хэлбэрийн талаар туршлага солилцох зорилгоор Евразийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх бүлэгт ажиглагчаар нэгдэн орсон байна.
Энэхүү бүлгийг 2003 онд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлгийн харьяа бүс нутгийг хариуцахаар байгуулсан. Одоогоор ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг есөн гишүүн, Англи, Итали, АНУ, Япон, ЕАБХАБ, НҮБ-ын МБГХА, Интерпол зэрэг 33 улс, олон улсын байгууллага ажиглагчаар ажиллаж байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ