Ш.Цогтхүү морин тойруулгын уралдаанд Монголоо төлөөлөн оролцоно
Унгар улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мадари Акошын санаачлагын дагуу Ш.Цогтхүүг Унгар улсын үндэсний морин тойруулгын уралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцуулахаар сонгосон юм байна.
Ш.Цогтхүү нь ирэх есдүгээр сарын 14-19-ны хооронд Унгарт болох "Nemzeti Vagta" уралдаанд оролцох АНХНЫ МОНГОЛ ХҮН болж байгаагаараа энэхүү үйл ажиллагаа нь онцлог юм. Ш.Цогтхүүгийн урилгыг өнөөдөр албан ёсоор гардуулж өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ