Оросын тамирчдыг олимпид оролцуулахгүй байж магадгүй

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Оросын бүх шигшээ багийг Рио-де-жанейрогийн олимпийн наадамдоролцуулахгүй байх хувилбарыг хэлэлцэнэ. Зургаадугаар сарын 21-нд Лозанна хотод тус хорооны зөвлөл хуралдах юм. Германы “Шпигель” сэтгүүлд ингэж мэдээлсэн байна.

Сэтгүүлд мэдээлснээр, ОУОХ зөвхөн оросын хөнгөн атлетикийн тамирчдыг хэрхэх тухай төдийгүй,спортын зарим төрлийн төлөөлөгчдийн эрхийг хасах тухай асуудлыг шийдвэрлэх ажээ. Ингэхдээ ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хуралдааны өмнө Оросын ерөнхийлөгчтэй зөвлөлдөж болох юм гэдгийг тэмдэглэж байна.

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоог олимпид оролцуулахгүй байхыг хүчинтэй хэвээр үлдээсэн Олон улсын хөнгөн атлетикийн холбоонышийдвэрийг ОУОХ зургаадугаар сарын 18-нд дэмжжээ. Түрүүнд нь мөн өдөр Оросын засгийн газрын орлогч дарга Аркадий Дворкович олимпийн наадамд оролцохгүй байж мэдэх цэвэр тамирчдын эрхийн төлөө тэмцэхээр амласан юм.

ОУОХ-ны мэдэгдлийг үндэс болговол, оросын хөнгөн атлетикийн тамирчдадирэх олимпийн наадамд оролцох магадлал алга гэдгийг Спортын сайд Виталий Мутко бас тэмдэглэжээ. Гэсэн ч Орос улс “эцсийг нь хүртэл тэмцэх” болно гэж тэр онцлон дурдсан байна.

Зургаадугаар сарын 17-нд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны эрхийг хасахыг хэвээр үлдээхээр зургаадугаар сарын 17-нд санал нэгтэй шийдвэрлэжээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу ийм шийдвэр гаргасныг Оросын холбоо эрхээ сэргээхийн тулд зохих шаардлагыг биелүүлээгүй гэдгээр тайлбарласан байна.

Тийнхүү энэ асуудлаархи эцсийн шийдвэрийг ОУОХ-ны хуралдаанаар зургаадугаар сарын 21-нд гаргах нь.

2016 оны олимпийн зуны наадам наймдугаар сарын 5-21-нп Рио-де-Жанейро хотод болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ