Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016” паралимпийн эрхийг алтан медалийн хамт хүртлээ

Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн Чех улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй.

Тэмцээний хоёр дахь өдөр болсон рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэж “Рио-2016” паралимпийн эрх авлаа.

Тэрбээр Эхний тойрогт гоц мөргөж удаах даваануудад Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрхтэй болсон.

Улмаар алтан медалийн төлөө Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж түрүүлснээр хоёр дахь паралимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.

Б.Оюун-Эрдэнэ “Лондон-2012” паралимпийн наадамд цэц сорьсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ