Ой тогтоолтын тамирчид бахдам амжилт үзүүллээ

Малайзын ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцсон Монголын тамирчид нийт 60 медалийн 22-ыг нь хүртэж багаараа тэргүүлжээ.

Уг тэмцээнд найман орны 98 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдсөн байна.

Монгол Улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 13 тамирчин дасгалжуулагчийн хамтаар оролцсон бөгөөд ийнхүү 22 медалийн эзэн болжээ.

МОУА-ын тамирчид ирэх долоо хоногт АНУ-ын Сан Диего хотод дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох тэмцээнд оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ