“Эвийн өргөө-Энхийн гүйлт-2016″-гийн бамбарыг БГД-т шилжүүлэв
Хоёр жил тутамд зохиогддог Олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн нутгаар буухиалан зургаадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо ирсэн билээ. Бамбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, УИД-ийн өмнөх талбай, Төмөр замын Соёлын ордон, Саппоро зэрэг газруудад харьяа дүүргийн төлөөлөл болон Биеийн тамирын спортын хороод дамжуулсан юм. Харин өнөөдөр галт бамбарыг Сүхбаатар дүүргээс хүлээн авч, дараагийн дүүрэг болох Баянгол дүүрэгтшилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ