Хятад нарны зайнд гаалийн өндөр татвар ногдуулав

Европын холбооны удирдлагууд Хятадаас оруулж ирдэг нарны зайнд гаалийн өндөр татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ нь радио идэвхит хог хаягдал үүсэхээс сэргийлэх арга гэж тайлбарласан байна. Харин Герман тэргүүтэй холбооны зарим улс энэ шийдвэр гадаад худалдааны сөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байгаа учраас дэмжих, эсэхээ илэрхийлсэнгүй.

Гэхдээ энэ шийдвэр ирэх пүрэв гаригаас хүчин төгөлдөр болж, татварын хууль даруй хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр хятад зайны гаалийн татвар 11.8 хувиар өсч, зах зээлд борлуулах үнэ нь ойролцоогоор 88 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Хятад улсын хувьд нарны зайн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн 2011 онд Европ руу 21 тэрбум евро буюу 27 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ