Энхийн галт бамбарыг нийслэлд хүлээн авна
Хоёр жилд нэг удаа болдог Олон улсын Энхийн гүйлт энэ жил тохиож байна. Энхийн галт бамбарыг энэ сарын 03-нд БНХАУ-ын Өвдөгийн боомтоор Монголын талаас авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Улаанбаатар, Булган, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг 9 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялж, 3000 км орчим урт замыг туулан энэ сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж, Казакстаны Алма-Ата хот хүртэл гүйх юм.
Нийслэлд Баянзүрхийн товчоо - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Бөхийн өргөө - УИД-ийн өмнөх талбай - Төмөр замын Соёлын ордны талбай - Саппоро - Таван шар - 22-н товчоо гэсэн маршрутаар явна. Галт бамбарыг нийслэл Улаанбаатар хотод хүлээн авах Ёслолын ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өнөөдөр 15:00 цагт болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ