В.Дамдинсүрэн хурандаа 4470 км газрыг явганаар туулаад байна

Хүсэл зорилгоосоо хэзээ ч бүү няц. Яг л ийм эрхэм зорилготой ахмад хилчин, бэлтгэл хурандаа, Нийгмийн эрүүл мэндийн элч В.Дамдинсүрэн өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг шинэ онд биелүүлэхээр зорьсон билээ.

Тэрээр бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган алхаж тойрохоор зориг шулуудаж, өнгөрсөн нэгдүгээр сарын 04-нд Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн юм. Тэрээр өдөрт 25 км алхах зорилт тавьсан бөгөөд зургаадугаар сарын 09-ний буюу өчигдрийн байдлаар 4470 км газрыг туулаад байна. Өөрөөр хэлбэл, нийт 9 аймгийн 30 гаруй сумын газар нутгаар алхжээ.

Тэрээр 153 хоног дээрээ өөрийнхөө зорилгодоо хүрэхээр явж буй юм.

В.Дамдинсүрэн элч маань монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа бөгөөд аяллынхаа туршид эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчлах ажлыг хийж байгаа юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ