М.Шараповаг 2 жилээр шийтгэлээ
Талбайн теннисний нэрт тамирчин, Их дуулга тэмцээний таван удаагийн аварга ОХУ-ын теннисчин М.Шараповаг Олон улсын теннисний холбооноос 2 жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.
М.Шарапова энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний дараах тестэнд бүдэрч, гуравдугаар сараас тэмцээн уралдаанд оролцоогүй байсан юм. 29 настай Оросын теннисчин тэрээр 2006 оноос зүрхний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хориотой төрөлд багтах болсон бэлдмэлийг хэрэглэдэг байжээ. ОУ-ын теннисний холбооноос гаргасан мэдэгдлийн дараа М.Шарапова шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, хэтэрхий шударга биш байна хэмээн ярьжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ