Өмнөд Солонгост инфляци нэмэгдлээ

БНСУ-ын хөдөө аж ахуй, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн сараас буурч эхэлжээ. Энэ нь тус улсад инфляци өсөх шалтгаан болсон байна. Өнөөгийн байдлаар хэрэглээний үнийн индекс зохимжит түвшнээс нэг хувиар өссөн гэж Засгийн газрын нийгэм, эдийн засгийн тайланд дурджээ.

Өмнөд Солонгосын хувьд инфляцийг хамгийн сайн барьж чаддаг улсын тоонд багтдаг. Гэтэл энэ сарын байдлаар инфляци 4.8 хувьд хүрсэн нь 1999 оноос хойш үзэгдээгүй өндөр хэмжээ юм байна.

Тус улсад хүнсний болон нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь Хойд Солонгосын өдөөн хатгалгатай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр бүс нутагт томоохон индексүүд уналтад орж буйгаас болсон гэж шинжээчид үзжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ