“Microsoft” Евро-2016 тэмцээнд түрүүлэх багийг нэрлэжээ

“Microsoft” компанийн шинжээчдийн хэлтэс 2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ямар баг түрүүлэхийг мэдээллийн технологийн тусламжтайгаар нэрлэжээ. Тус компанийн хэвлэлд зориулсан мэдээнд ингэж дурдсан байна.

Шинжээчдийн тооцоолсноор,Европын аварга шалгаруулах тэмцээний шөвөгт Герман, Испанийн багууд үлдэх ажээ.Ингэхдээ германы баг 66 хувийн магадлалтайгаар ялалт байгуулах гэнэ.

Таамаглал дэвшүүлэхийн тулд шаардлагатай их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх тусгай алгоритм зохиосон байна.Түрүүнд нь тоглож байсанбагууд, тоглогчдын амжилт, бэртэл гэмтлийн тухай статистикийн мэдээлэл, түүнчилэн аварга шалгаруулах тэмцээнд хамаатай Интернэтийн мэдээ, тодруулвал хайлтын асуулга, нийгмийн сүлжээний мэдээлэлд уг алгоритмаар боловсруулалт хийдэг байна.

“Microsoft” компаниспортын уралдаан тэмцээний үр дүнгийн талаар нэлээд эртнээс, амжилттай таамаглал дэвшүүлж байгаа юм. Жишээ нь,манай шинжээчид 2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулахтэмцээний 16 тоглолтын 15-ынх нь үр дүнг зөв нэрлэсэн юм” гэжОрос дахь “Microsoft”-ын мэдээлэл боловсруулах технологийн маркетингийн захирал Дмитрий Марченко ярьжээ.

2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шаргалуулах тэмцээн зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 10-нд Францад болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ