Хятадын алтны импорт өсчээ

Хятадын алтны импорт гуравдугаар сараас хойш хоёр дахин өссөн гэж “Ройтерс” мэдээллээ. Тус улс алтны хэрэглээ, үйлдвэрлэлээр Энэтхэгийн дараа ордог. Гэхдээ дөрөвдүгээр сарын эхээр олон улсын зах зээлд алт, үнэт чулууны ханш огцом унахад худалдан авалтаа багасгасан юм.

Хятадын Алтны ассоциацийн тэргүүн Жан Бинган энэ талаар “Алтны ханш олон улсад сэргэхтэй зэрэгцэн хэрэглээ ч өсч эхэллээ. Гэхдээ алтны ханш унасан нь хэрэглэгчдэд аятайхан боломж болсон” гэв.

Гэхдээ олон улсын зах зээлийн ханшид хятадуудын үзүүлэх нөлөө их. Тиймээс өнгөрсөн гурван сард “шар металл”-ын ханш өөдлөөгүй нь Хятадын агуулах дүүргэх бодлоготой холбоотой гэх хардлага бий. Одоогийн байдлаар Хонгконгийн биржид унци алт 1460 ам.долларын ханштай байгаа юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ