“Ремикон”-ы хувьцаа хамгийн эрэлттэй байв
Монголын хөрөнгийн биржийн ээлжит арилжаанд 27 компанийн 43 мянга 850 ширхэг хувьцааг 31.8 сая төгрөгөөр арилжаалжээ. Үүнээс А самбарт 17 компанийн 43.3 мянган ширхэг хувьцааг арилжаалж, 29.8 сая төгрөгийн гүйлгээ хийв.
Энэ удаа 14 компанийн хувьцааны ханш өсч, зургаа нь буурч, үлдсэн нь өөрчлөгдсөнгүй. Арилжаанд оролцсон компаниудаас “Баянгол” зочид буудлынх 49 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр ханш боллоо. Харин “Ремикон”-ы хувьцаа 33 мянган ширхэг арилжаалагдсанаар хамгийн эрэлттэй болов.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ