Т.Мөнгөншагай, Б.Нямсамбуу, Б.Энх-Амар нар хүрэл медаль авчээ
Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж дууслаа.
Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 55 кг-ын жинд ”Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөх Б.Түмэнцогт мөнгө, эмэгтэй 63 кг-ын жинд Өвөрхангай аймгийн харьяат, ”Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөх Н.Дэлгэрмаа хүрэл медаль авчээ.
Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 55, 66, 74, 86, 96, 120 кг-ын жингүүдийн барилдаан болсон юм. 50 кг-ын жинд БТСДуС-ийн бөх Батболдын Энх-Амар, 84 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубийн бөх Төмөрбатын Мөнгөншагай, 96 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубийн бөх Баттулгын Нямсамбуу нар тус тус хүрэл медаль хүртжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ