Пауэрлифтингийн зургаан тамирчин Энэтхэгийг зорилоо
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 13 тамирчин олон улсын хоёр тэмцээнд хуваагдан оролцох гэж байна. Энэтхэг улсын Удапүр хотод энэ сарын 7-12 нд зохион байгуулагдах Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох зургаан тамирчин маань өчигдөр эх орноосоо мордлоо.
Багийн бүрэлдэхүүнд:
• 59 кг-д М.Батмөнх,
• Нээлттэй ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх,
• 96 кг-д ААШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр,
• 105 кг-д ААШТ-ий хүрэл медальт Ш.Батзул,
• Мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх,
•+120 кг-д Д.Отгонбаяр нар оролцоно.
Дашрамд дурдахад, Дани улсад энэ оны дөрөвдүгээр сард зохиогдсон 2016 оны Хэвтээ Шахалтын ДАШТ-нд Л.Мөнхбаяр М1 ангилалын 93кг жинд 272.5 кг шахаж МӨНГӨН медаль, Насанд хүрэгчдийн 105кг жинд Д.Түмэнжаргал 320кг шахаж МӨНГӨН медаль тус тус хүртсэн билээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ