Боксчин Жорж Форман: Миний биеийн нэг хэсэг байхгүй болчих шиг боллоо
Мохаммед Али таалал төгссөнтэй холбогдуулан боксчин Жорж Форман нийгмийн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Бид өрсөлдөгчид байсан хэдий ч, миний биеийн нэг хэсэг алга болчих шиг боллоо гэж тэр бичсэн байна.
Тэрээр “Мохаммед Али бол миний тааралдаж байсан хамгийн гарамгай хүмүүсийн нэг гэж би үздэг.Тэр шөнө дэвжээнд гарах хүртэл бидэнд санал зөрөлдөөн байгаагүй юм. Би цуврал цохилт л хийсээр байсан, тэгэхэд Али: “чи л ингэж чадна” гэжхэлж билээ. Мохаммед Али бид хоёр хамтдаа нэг бүхэл бүтэн бие байсан юм. Одоо би өөрийнхөө нэг хэсгийг алдчихаад байх шиг” гэж Форман Twitter-т бичжээ.
Али таалал төгссөн талаар мөн боксчин Майк Тайсон өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.Тамарчин талийгаач домогт боксчинтой хамт авахуулсан гэрэл зургаа нийгмийн сүлжээнд тавиад, дор нь: “Бурхан өөрийнхөө аваргыг аваад явчихлаа” гэж бичжээ.
Али Мохаммед зургаадугаар сарын 04-нд шилжих шөнө америкийн Феникс хотын эмнэлэгт таалал төгссөн юм. Тэр Паркинсоны өвчинд удаан хугацаагаар шаналж байсан билээ.Түүнийг төрсөн Луисвилль хотод зургаадугаар сарын 10-нд нутаглуулах ажээ.
Али 1960 онд хагас хүнд жинд олимпийн аварга, 1964-1966, 1974-1978 онд хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга болж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ