Татварын буцаан олголт нь саатсан иргэдийн мөнгийг энэ долоо хоногт өгнө
2015 оны татварын тайлангаа өгсөн 71,9 мянган иргэний татварын буцаан олголтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний ээлжинд дөрөвдүгээр сард татварын буцаан олголт хийсэн бол хоёрдугаар ээлжийнхэнд энэ сарын 26-нд татварыг буцаан олгожээ.
Харин зарим иргэний дансанд буцаан олголтын мөнгө нь ороогүй байна. Энэ нь татварын буцаан олголтын материал бүрдүүлэх, байгууллага хооронд дамжуулах явцад нэр болон дансны дугаар буруу бичигдсэн байж болзошгүй аж. Тиймээс нэр, дансыг нягтлан шалгаад энэ долоо хоногт татварын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг шилжүүлж өгөх юм байна. Одоогоор 1320 иргэний татварын буцаан олголтоо аваагүй байгаа юм.
Энэ жил улсын хэмжээнд 71,9 мянган иргэнд 44.1 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыгн хийхээр баталгаажуулсан юм. Үүнээс 33.1 мянга нь нийслэлийн иргэд бөгөөд тэдэнд 24.5 тэрбум төгрөгийг албан татвараас буцаан олгож байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ