Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
Монголбанк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, банкууд 1441.44 төгрөгийн дундаж ханшаар 3.6 сая ам.доллар худалдан авах, 1441.64 төгрөгөөр 16 сая ам.доллар худалдах санал ирүүлэв. Үүнээс гадна 234.36 төгрөгийн дундаж ханшаар 47 сая юань худалдан авах хүсэлт гаргасан. Харин Төвбанкнаас валютын захын эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзсэн учраас дуудлага худалдааны саналыг хүлээж авсангүй. Мөн своп хэлцлээр валют худалдсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ