Монгол шүүгч Рио де Жанейрогийн олимпийг шүүнэ

Монголын жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат Рио де Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд шүүгчээр оролцох эрхийг энэ сарын 25-нд Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ. Түүнтэй дэлхийн 14 орны шүүгч хамт ажиллах юм байна.

Одоо шүүгч М.Бөхбат нь Мексикэд эхлэж байгаа олимпийн эрхийн оноо авах сүүлийн тэмцээнийг ОУЖБХ-ны нэрийн өмнөөс ажиллан шүүж яваа юм байна.

Монгол улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Машбат багшийн хүү Бөхбат нь одоо жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тэрээр #000000;"> өнөөдөр Мексикэд эхэлж байгаа олимпийн эрхийн оноо авах сүүлийн тэмцээнийг ОУЖБХ-ны нэрийн өмнөөс ажиллан шүүж яваа гэнэ.

Олимпийн тэмцээнд оролцож байгаа орнууд нь тухайн төрөлдөө өөрийн орны шүүгчтэй байх нь тамирчдынхаа амжилтыг хамгаалахад их чухал нөлөөтэй байдаг юм. Бид олон жил зүтгэсний хүчинд жүдо бөхийн төрөлдөө энэхүү амжилтыг гаргалаа.

Монголын тамирчид одоогоор нийтдээ 6 төрөлд 19 эрхээ албан ёсоор аваад байгаа бол ийнхүү шүүгч нарын дотроос хамгийн анхы эрхийг жүдо бөхийн төрөлд М.Бөхбат авлаа. Монгол улсаас жүдо бөхийн төрөлд 13 тамирчин эрхийн болзолоо хангаад байна. Одоо Мексик улсад болж байгаа МАСТЕРС 2016 олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн дуусч тамрчдын оноог нэмээд 6 сарын эхээр Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпод орох орнуудын жингээ зарлана.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ