Эмэгтэй чөлөөтийнхөн Италийг зорив
Итали улсын Сасари хотод болох олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор манай эмэгтэй бөхчүүд явлаа.
Тавдугаар сарын 28-ны өдөр болох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/, П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС/, Б.Шоовдор /ҮБТДС/, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо/, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.
Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээрБиеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар явжээ.
Манай бөхчүүд дараа нь зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ