Алслагдсан хөдөө орон нутагт экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх сэдвээр семинар зохион байгуулав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо энэ сарын 9-13-ны өдрүүдэд“Монголын алслагдсан хөдөө орон нутагт экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалтанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Анунаран, ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, мэргэжилтэн Ч.Долгорсүрэн, мэргэжилтэн Г.Мөнхсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн М.Чулуунцэцэг, мэргэжилтэн Л.Отгонболор, Халхгол төслийн нягтлан Б.Оюунцэцэг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирал Э.Энхээ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын төв лабораторийн ажилтан Н.Ариунаа нарын нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа.

Сургалтаар Солонгосын ХАА-н хөгжлийн түүхэн явц, экспортын бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, ололт, Хөдөөгийн бүс нутаг, орон нутгийн хөгжлийн боломж, Солонгосын мал эмнэлэг хорио цээрийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, Мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, НАССР, Малын бүртгэлжүүлэлт, ул мөрийг мөрдөн тогтоох зэрэг олон сэдвүүдийг танхимын болон дадлагын аргаар үзэж танилцсан байна. Мөн энэ үеэр Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд нар “Монгол Улсын орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн экспортыг дэмжих” бодлогын талаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Сургалтаас олж авсан мэдлэг мэдээлэл: Солонгосын ХАА-н хөгжлийн түүхэн явцСолонгос улсын ХАА-н хөгжлийн явцыг томоохон өөрчлөлтүүдээр нь мөчлөг/10 жилээр/ болгон түүхэн замналуудыг тусгасан байна. БНСУ-ыг хөгжлийн үндсэндэвшилд хүргэсэн алхам бол 1962 онд анх удаа 5 жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Үүний үр дүнд орон нутгийн хөгжлийн эхлэл тавигдсан байна. Мөн дараа дараагийн хөгжлийн төлөвлөгөөгөө 5, 5-н жилээр тодорхойлон баримт бичгүүдийг боловсруулан гаргаж байжээ. Жишээлбэл: 1972 он гэхэд анхны үндэсний хөгжлийн цогц бодлогоо 5 жилээр боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэж бодлогоо зөв төлөвлөж хэрэгжүүлсэнээр 1960 он 25 хувийн өсөлттэй байсан хөдөөгийн хөгжил 2013 оны байдлаар 91,3 хувьд хүртлээ өсчээ. Солонгосын экспортын бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, ололтИлтгэлд Дэлхийн хүнс, хөдөө, аж ахуйн худалдааны байгууллагаас гаргасан статистик үзүүлэлтүүд Ази, номхон далайн орнуудын хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ мөн түүнчлэн тус улсын хүнсний экспортын чиг хандлага, стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байрлал, FTA-д /Чөлөөт худалдааны гэрээ/ нэгдэн орсноор бий болсон давуу талуудзэрэг мэдээллүүд илтгэгдсэн. Мөн түүнчлэн Солонгос улсын ХХАА-н экспортын нөхцөл байдал, экспортын бүтээгдэхүүнүүд, 1995-2014 оны хугацаанд экспортын өссөн үзүүлэлтүүд, мөн тус улсын худалдааны индексийг тооцох аргачлал, бусад улсуудтай харьцуулсан байдал зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан. Илтгэлийн төгсгөлийн хэсэгт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний свот анализ, экспортын зах зээлийг хэрхэн хөгжүүлэх, олон талт болгох, дэлхийн зах зээл дээр өндөр үнэлэгдэх бүтээгдэхүүнүүдийг хэрхэн бий болгох, юун дээр анхаарах гэх мэт мэдээллүүдийг өгсөн. Хөдөөгийн бүс нутаг, орон нутгийн хөгжлийн боломжТус илтгэлд орон нутгийн төвлөрлийн талаар, төвлөрлийг хэрхэн сааруулсан туршлагаасаа хуваалцсан. Хүн амын төвлөрлийг алслагдмал бүс нутгийн ХАА-г хөгжүүлэхэд анхаарах, Нийслэлд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахгүй байх, Газар нутгаа хэрэглээний байдлаар бүсчилэх гэх мэт авууштай санаануудыг дурдсан байна. Солонгосын мал эмнэлэг хорио цээрийн олон улсын стандартыг нэвтрүүлэхИлтгэлд Солонгос улсын хорио цээрийн үйл ажиллагаанд төрийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой ажилладаг талаар, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн эрсдлийн үнэлгээг хэрхэн тооцох талаар, хяналтын болон хорио цээрийн ерөнхий процедур гэх мэт мэдээллүүд багтсан. Хяналтын системийг олон улсын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, бүх шатны байгууллагууд оролцох, эрсдлийн үнэлгээг өөрийн улсын нөхцөлд тааруулан тооцох шаардлагатай. Мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, НАССРИлтгэлд Хүнсний аюулгүй байдлын хяналтын систем, тус системийг хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий чиг үүрэг, гол экспортын боомтуудын мэдээлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх хууль эрх зүйн зохицуулалтууд, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанал аюулгүй байдлын диаграм, тус улсад НАССР хэрхэн хэрэгжиж буй талаар, НАССР-ын гинжин хэлхээ, удирдлагын системийн талаар тусгагдсан байсан. Түүнчлэн малын бүртгэлжүүлэлт, ул мөрийг мөрдөн тогтоох системийг нэвтрүүлэх, ХАА-н боловсруулах үйлдвэрлэлд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, НАССР нэвтрүүлэх, ДНК-ийн шинжилгээний технологийг нэвтрүүлэх нь хамгийн чухал гэж үзлээ. Малын бүртгэлжүүлэлт, ул мөрийг мөрдөн тогтоохСолонгос улсад малыг бүртгэлжүүлэх тал дээр үүсч байсан хүндрэлүүд, бүртгэлжүүлсэн процесс, ул мөрийг мөрдөн тогтоох олон улсын стандартууд, Ханву үүлдрийн үхрийн махыг хэрхэн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болгосон талаар, бүртгэлжүүлэлтийг хийж буй шат дараалал, стандарт загваруудын танилцуулга, худалдааны үе шат, хяналтын систем зэрэг мэдээллүүдийг тусгасан байсан. Малын бүртгэлжүүлэлт, ул мөрийг мөрдөн тогтоох системийг нэвтрүүлэх, Хүнсний үйлдвэрлэл, худалдааны бүх үе шатанд чанарын хяналтыг сайжруулах, баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах, Статистик дүн мэдээг нарийвчлан гаргаж бүртгэлийн системийг сайжруулах нь экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх гол шалгуур үзүүлэлт гэж тодорхойлсон байна. Практик мэдээлэл: Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүсчилсэн хөгжил, Асан дүүрэгАсан дүүрэг дэх органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоотой танилцсан бөгөөд хоршооны захирал хоршооны түүхэн замнал, эхлэл, зорилт, хоршин ажиллах үйл ажиллагааг яаж системтэйгээр цогц байдлаар зохион байгуулж удирдан явуулж байгаа талаар болон цаашдын төлөвлөлт, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн шинэчлэлийн талаар танилцуулга хийлээ. Мөн бидний сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулж цагаан будааны үйлдвэрлэл болон сав баглаа боодлын үйлдвэрлэлээ үзүүлж танилцуулав. Тус хоршоонд 350 өрх тариаланч ажилладаг. Мах, цагаан будаа, вандуй, эрчимжсэн фермерийн аж ахуй зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. 50 гаруй бүтээгдэхүүнийг хүлээн авч боловсруулдаг. Органик бүтээгдэхүүн гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг тариалахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх бүхий үйл ажиллагаанд аливаа нэгхимийн гаралтай бордоо болон сав баглаа боодлыг хэрэглэхгүйгээр үйлдвэрлэн гаргаж байгааг хэлж байна.тус хоршооны хувьд органик бүтээгдэхүүн тариалж боловсруулж үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх эцсийн зорилготой. Энэ бүсэд мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд хаягдал гэж гардаггүй. Тухайлбал, цагаан будааг тариална, тариалсаны дараа цагаан будааны үзүүрт байх хаягдлыг малдаа нийлүүлдэг. Харин органик будаа идсэн малын баасаар будаагаа борддог. Солонгос Улсад малын тэжээл асар үнэтэй байдаг. Тиймээс дотоод бололцоогоо ашигладаг байна. Мөн Солонгос Улсад хөдөө аж ахуйн чиглэлээр сурах сонирхолтой оюутан бага байдаг. Ихэнх хүүхдүүд багш, эмч, шүүгч болох сонирхолтой байдаг боловч тэр чиглэлээр ажил бага олддог. Харин ХАА-н ажил их олддог боловч оюутнууд хөдөө ажиллах тэр болгон дуртай биш байдаг. Тиймээс уг хоршоо нь өөрсдийн гишүүдийн хүүхдүүдийг ХАА-н чиглэлээр сургахын тулд төлбөрөөс нь тодорхой хэмжээгээр хөнгөлөх арга хэмжээ авдаг байна. Мөн хоршооны удирдлага гишүүдтэйгээ хамтран ажиллах гэрээг жил бүр байгуулдаг. Энэ гэрээнд хоршооны гишүүн тухайн жилд ямар хэмжээтэй талбайд тариа, будаа тариалах түүнээс ойролцоогоор ямар хэмжээтэй ургац авах, тэр авсан ургацыг хоршоо нь зах зээлийн ханшаас үл хамааран гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах гэх мэт заалтуудыг тусгасан байдаг байна. Ингэснээр хоршооны гишүүн байнгын ажилтай, орлоготой байх боломж бүрдэж тухайн гэр бүл тогтвортойгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн явуулдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ