ҮХЦ 14:00 цагт шийдвэрээ таницлуулна
Монгол Улсын Их Хуралаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан юм.
Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгосноор зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөнд харшлан Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлжээ. Тодруулбал, Шинэчлэгдэн батлагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан нь иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хориглосон юм. Тиймээс иргэн Р.Очирбал, н.Монгол нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.
Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болсон бөгөөд ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригоор ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэйгээр маргааныг хянан хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 12.00 цагт түр завсарлаж, 14.00 цагт шийдвэрээ танилцуулахаар болжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ