“УБ-БҮК” ХК-ийн бүртгэлд өөрчлөлт орлоо
Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “УБ-БҮК” ХК-ийн 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2016/05 тоот тогтоолыг тус тус үндэслэн МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав. Тодруулбал, “УБ-БҮК” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,315,475 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 131,547,500 ширхэг энгийн хувьцаа болгон хуваалаа.
МХБ-д бүртгэлд өөрчлөлт орсон тухай мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор уг өөрчлөлт баталгаажих юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ