“Дархан хөвөн” ХК-ийн хувьцааны ханшийг зохиомлоор өсгөжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 5-р сарын 19-ны өдрийн 9/1726 тоот албан бичгийн дагуу“Дархан хөвөн” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээлээ.

"Дархан хөвөн" ХК-ийн ТУЗ-ийн хурлаар компанийн үйл ажиллагаа эхлээгүй, өр төлбөр ихтэй зогсонги байгаа нөхцөлд хувьцааны үнэ маш ихээр өсөлттэй байгаа нь брокерийн пүүсүүдийн санаатай үйлдэл гэж хэлэлцээд, шалгаж өгөх тухай хүсэлтийг СЗХ-д гаргасан юм. Тус хүсэлтийн дагуу СЗХ-оос холбогдох шалгалтыг хийж ханшийг зохиомлоор өсгөх зэрэг арилжаанд оролцож зөрчил гаргасан этгээдүүдэд арга хэмжээ авсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ