Ширэн бээлийтнүүд Чехийн Гранпригаас хоёр алт авлаа
Сонирхогчийн боксын олон улсын гран при тэмцээн Чех улсад боллоо. 15 орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн 47 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчийн удирдлага дор дөрвөн ширэн бээлийтэн өрсөлдсөн юм.
56кг-д Х.Энх-Амар аваргын төлөөУнгарын боксчин Тап Сандортой тоглож эхний раундад техникийн илт давуугаар буулган авч алтан медалийн эзэн болжээ. 60кг-д ОУХМ Э.Цэндбаатар алтан медалийн төлөө Молдавын Дорин Буксатай тоглоод 2:1-ээр мөн ялжээ. Харин 75 кг-д Н.Шинэбаяр Италийн К.Салветоретод, 81 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн С.Матуст дийлдэн, тэмцээнээ өндөрлүүлэв.
Тус тэмцээнд Италийн баг 16 оноо, Казахстаны баг 13, Монголын баг тамирчид 12 оноогоор эхний гурван байрт шалгарчээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ