200 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ-ын 11 дахь удаагийн сугалааны тохирол өчигдөр буюу тавдугаар сарын 22-ндзохион байгуулагдлаа. Энэ удаад нийт 8469 азтан тодорчээ.

Үндсэн сугалааны тохирол 62061197

197 – 7635 ширхэг баримт – 20 мянган төгрөг

1197 – 748 ширхэг баримт – 100 мянган төгрөг

61197 – 76 ширхэг баримт – 500 мянган төгрөг

061197 – 8 ширхэг баримт – 4 сая төгрөг

2061197 – 2 ширхэг баримт – 20 сая төгрөг

Харин супер шагнал буюу 200 сая төгрөгийн эзнээр 62817812 дугаарын баримттай азтан тодорсон байна.

Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа журмын дагуу тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох юм байна.

Мөн Та худалдан авалт хийснээс хойш 15 хоногийн дотор төлбөрийн баримтаа ebarimt цахим хуудсанд бүртгүүлээрэй. Уг хугацааг хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд сугалааны тохиролд болон НӨАТ-ын 20%-ийн буцаан олголтонд хамрагдах боломжгүй болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ