Олимпийн хамгийн ахмад аварга 102 настайдаа нас баржээ

Дэлхийн олимпийн наадмын хамгийн настай аваргад тооцогдож байсан унгар үндэстэн Шандор Тарикс Сан-Франциско хотод нас баржээ. Америкийн үндэсний олимпийн хорооны порталд ингэж бичсэн байна.

Тэр 102 настай байжээ. Тарикс 1913 оны есдүгээр сарын 23-нд Унгарын нийслэлд төрж, сүүлд нь үндэсний усны пологийн шигшээ багт багтаж байсан байна. Энэ багийн бүрэлдэхүүнд тэр 1936 оны Берлиний олимпийн наадамд түрүүлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Тарикс АНУ-д байнга оршин суухаар явсан байна. Тэр тэнд нэг их сургуульд багшилж байжээ. 2012 онд түүнийг хамгийн ахмад аваргын хувиар Лондоны олимпийн наадамд урьсан байна.

Италийн Аттилио Павезийг нас барсны дараа 2011 оноостүүнийг манай гарагийн олимпийн хамгийн ахмад аварга гэж үзэж байжээ.Павези унгарын тамирчнаас гурван насаар ах бөгөөд 1932 онд Лос-Анжелесын олимпийн наадамд түрүүлж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ